#12 Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Living with kids подкаст - Un podcast de livingwithkids
Catégories:
Энэ удаагийн дугаарт бид нэгэн сонсогчийхоо хүсэлтээр Швед, Япон улсуудад нэгээс доош насны хүүхдүүдэд ямар хоол тэжээлийг санал болгодог, бор хоолонд хэрхэн оруулдаг талаарх мэдээллийг хүргэж байна. Түүнчлэн энд яригдаагүй боловч нэгэн чухал зүйлийг та бүхэнд зайлшгүй анхааруулж хэлэх хэрэгтэй байх. Хүүхэддээ хоолыг нь зажилж, амнаас ам дамжуулан өгөх үзэгдэл манай Монголд дээр үед нилээн түгээмэл байсан. Энэ бол маш буруу бөгөөд хүүхдэд янз бүрийн өвчин халдах магадлал маш өндөр болдог. Тиймээс дөнгөж шүд нь ургаж байгаа хүүхэддээ хоолыг нь сайн буцалгаж нухшилж, эсвэл миксерээр буталж өгч байгаарай. Бид өөрсдөө хэзээ ч хүний зажилсан хоол идэхгүйтэй адил хүүхэддээ ч мөн хоолыг нь битгий зажилж, эсвэл амандаа хийн хөргөж өгч байгаарай! Living with kids подкастХүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав.